Дуудлага худалдаанд урьж байна
МҮОНРТ-д ашиглагдаж байсан автомашинуудыг дуудлага худалдаагаар худалдана. Дуудлага худалдааг МҮОНРТ-ийн Сургалтын өрөөнд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11:00 цагт зохион байгуулна. Оролцохыг хүсэгчид тухайн автомашиныг худалдах
Мэдээллийн алба

МҮОНРТ-д ашиглагдаж байсан автомашинуудыг дуудлага худалдаагаар худалдана. Дуудлага худалдааг МҮОНРТ-ийн Сургалтын өрөөнд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11:00 цагт зохион байгуулна. Оролцохыг хүсэгчид тухайн автомашиныг худалдах доод үнийн 10 хувьтай тэнцэх дэнчинг Төрийн банкны 100000198061 тоот дансанд тушааж оролцох эрх авна.
Дуудлага худалдааны оролцогчдын бүртгэл 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 40 минутад хаагдана. Бүртгэл хаагдахаас өмнө дуудлага худалдаанд оролцохыг хүсэгч этгээд иргэний үнэмлэхний хуулбар, утасны дугаар, дэнчин, хураамж /5000 төг/ тушаасан баримтын хамт бүртгэлийн хайрцагт хийсэн байна.
Оролцогчид өөрийн биеэр иргэний үнэмлэхтэй ирж оролцоно.
Дуудлага худалдаагаар худалдах автомашинуудын талаарх мэдээлэл, дуудлага худалдаа явуулах журмын талаар 99081157, 99165603 Дотуур утас 2221,2178 гэсэн дугаарын утсаар лавлана уу. Мөн сонирхсон автомашинуудыг 2018 оны 12 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд ажлын цагаар МҮОНРТ-н Төв байранд ирж үзэж болно.
Дуудлага худалдаанд оруулах машины жагсаалт
№ Машины марк Улсын дугаар Км гүйлт Үйлдвэрлэсэн он Дуудлага худалдааны доод үнэ 1 Hyundai Sonata NF6 04-52 УБЗ 232178 2008 он 600.000 2 Hyundai Sonata NF6 90-78УБӨ 221138 2008 он 640.000


















