“Дуулиан 2020”-ийн хаалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцов
Монголын хөлбөмбөгийн холбооноос “Дуулиан 2020” өсвөрийн хөлбөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн холбооноос “Дуулиан 2020” өсвөрийн хөлбөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор болдог тус тэмцээний финалын тоглолтууд өчигдөр Футзалын ордонд болж, нас насны ангиллын аварга багууд тодров.
Өөрөөр хэлбэл охид, хөвгүүдийн 11, 13, 15, 17 насны шилдэг баг тодрохоос гадна ивээн тэтгэгчдийн дунд нөхөрсөг тэмцээн зохион байгуулсан юм.
Тэмцээний хаалтын ажиллагаа өчигдөр 19:45 цагт эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүрэлцэн ирж, шилдэг багт шагнал гардууллаа.


















