Дуурь, бүжгийн эрдмийн театрын 60 дахь улирлын нээлт болно
ДБЭТ ирэх 10 дугаар сарын 1, 2-нд 17:00 цагт Ж.Вердийн "Аида" дууриар хөшгөө нээнэ. Мөн 10 дугаар сарын 8, 9-нд 17:00 цагт П.И.Чайковскийн "Хунт нуур" балет тоглогдох юм байна.
Т.
Т.Болор-Эрдэнэ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Дуурь, бүжгийн эрдмийн театрын 60 дахь улирлын нээлт ирэх сард болно. Тодруулбал, ДБЭТ ирэх 10 дугаар сарын 1, 2-нд 17:00 цагт Ж.Вердийн "Аида" дууриар хөшгөө нээнэ. Мөн 10 дугаар сарын 8, 9-нд 17:00 цагт П.И.Чайковскийн "Хунт нуур" балет тоглогдох юм байна.
Эрхэм уншигч танд ДБЭТ-ын 60 дахь улирлын 10 дугаар сарын үндсэн тоглолтын хөтөлбөрийг хүргэе.
Хуваалцах


















