Дуурийн дуучин Б.Батжаргал БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ
Тэрбээр Сөүл хотод урлагийн сургуульд магистрын зэргээ хамгаалахаар болжээ. Тиймээс энэ удаагийн улирлын нээлт болох “Сонгодог” тоглолт болон “Кармен” дуурьд дуулаад БНСУ-ыг зорихоор болсон байна.
Мэдээллийн алба

УДБЭТ-ын түүхт 68 жилийн ой, 56 дахь тоглолтын улирлын нээлтээ энэ ням гарагт “Сонгодог” тоглолтоор эхлүүлэхээр болсноо мэдээллээ. Үүнээс гадна нэгэн мэдээлэл хүргэхэд тус театрын гоцлол дуучин, тенор Б.Батжаргал БНСУ-д суралцахаар болсон байна.
Тэрбээр Сөүл хотод урлагийн сургуульд магистрын зэргээ хамгаалахаар болжээ. Тиймээс энэ удаагийн улирлын нээлт болох “Сонгодог” тоглолт болон “Кармен” дуурьд дуулаад БНСУ-ыг зорихоор болсон байна.
УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал хэлэхдээ “Дуурийн театрт ороод нэлээн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд олон сайхан дуурийн гол болон туслах дүрд дуулж байна. БНСУ-д дуучны мэргэжлээрээ суралцахаар болсон бөгөөд сайн суралцаад эх орон, аав, ээжийнхээ нэрийг өндөрт гаргахаа хичээх болно” гэв.
Б.Батжаргал хамгийн сүүлд буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард БНАСАУ-ын Пхеньян хотод болсон “Пхеньян” дуурийн дуулаачдын анхдугаар уралдаанд дэд байр буюу мөнгөн медаль хүртсэн билээ.
Тэрбээр 2017 онд “BBC Cardiff Singer of the World-2017” дуурийн дуучдын уралдаанд Монголын тенор хоолойнуудын анхдагч болж оролцон, шилдэг 20 залуу дуучны нэгээр шалгарсан манай шилдэг тенор хоолойтнуудын нэг юм.


















