Дуурийн залуу дуучдын уралдаанаас Ч.Бадрал мөнгөн медаль хүртлээ
Өнгөрөгч наймдугаар сарын 15-25-ны өдрүүдэд ОХУ-ын Санктпетербург хотноо дэлхийн 19 орны 223 мэргэжлийн дуурийн дуучин оролцож, авьяас билгээ сорьсон ОХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн дуурийн дуучдын манлай Елена Образцовагийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын Олон улсын X уралдаанаас ЦДБЭЧ-ын дуучин Чулу
Мэдээллийн алба

Өнгөрөгч наймдугаар сарын 15-25-ны өдрүүдэд ОХУ-ын Санктпетербург хотноо дэлхийн 19 орны 223 мэргэжлийн дуурийн дуучин оролцож, авьяас билгээ сорьсон ОХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн дуурийн дуучдын манлай Елена Образцовагийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын Олон улсын X уралдаанаас ЦДБЭЧ-ын дуучин Чулуунбаатарын Бадрал мөнгөн медаль хүртжээ.

Монгол хүн анх удаагаа оролцсон тус тэмцээнээс манай дуучин мөнгөн медаль хүртээд зогсохгүй Санктпетербург хотын алдарт Маринскийн театрт дүр бүтээх тусгай шагналын эзэн болсон байна.


















