Э.Амаржаргал “Friends in Moscow” олон улсын наадмын ардын бүжгийн төрөлд тэргүүн байр эзэллээ
ардын бүжгийн төрөлд 25-аас дээш насны ангилалд өрсөлдсөн соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч, бүжигчин, “Amka dance” сургалтын төвийн багш Э.Амаржаргал тэргүүн байр эзэлжээ.
Мэдээллийн алба

“Friends in Moscow” олон улсын хөгжим, бүжгийн зургаадугаар наадам энэ сарын 14-16-нд ОХУ-ын Москва хотод болж, ОХУ-ын уран бүтээлчдээс гадна Монгол, Болгар улсаас оролцогч оролцсон байна.
Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн ардын бүжгийн төрөлд 25-аас дээш насны ангилалд өрсөлдсөн соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч, бүжигчин, “Amka dance” сургалтын төвийн багш Э.Амаржаргал тэргүүн байр эзэлжээ.
Ташрамд дуулгахад, Дэлхийн ардын бүжгийн XII уралдаан өнгөрсөн наймдугаар сарын 22-27-нд Болгар улсад зохион байгуулагдахад соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч, бүжигчин, Э.Амаржаргал дэд байр эзэлж, “Silver diploma” хүртсэн билээ.


















