Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Амарсайхан: Герман, Францын аль нэг нь түрүүлэх байх

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээнийг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз 2018 оны 6-р сарын 14-нөөс 7-р сарын 14-нийг дуустал MNB 1, MNB 2, “MNB Sport” сувгаараа албан ёсны, онцгой эрхтэйгээр дамжуулах гэж байна.

MS
MNB Sport

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Амарсайхан: Герман, Францын аль нэг нь түрүүлэх байх
Э.Амарсайхан: Герман, Францын аль нэг нь түрүүлэх байх. Зураг: МҮОНРТ

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээнийг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз 2018 оны 6-р сарын 14-нөөс 7-р сарын 14-нийг дуустал MNB 1, MNB 2, “MNB Sport” сувгаараа албан ёсны, онцгой эрхтэйгээр дамжуулах гэж байна.

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг NTV-ийн “Тайлбарын мангасууд”-тай эн зэрэгцэн Монголын үзэгчдэд хүргэх МҮОНТ-ийн баг, нас залуу ч мөрөөдөл, зорилготой, мэргэжлийн тайлбарлагч залуусаас бүрдэж байна.



Хаан спортын үзэгч, шүтэгч түмнийг бүтэн сарын турш цэнхэр дэлгэцийн өмнө уях ДАШТ-ийн гал гарсан, дуу алдуулсан гайхалтай тоглолтуудыг тайлбарлах “MNB Sport HD” сувгийн залуусыг танилцуулъя.

Тэдэнд тавьсан асуултууд:

1. Та хөлбөмбөгийн спортод хэзээнээс дурласан бэ?
2. Аль улсын багийг дэмждэг вэ?
3. Таны дуртай хөлбөмбөгчин...
4. Хөлбөмбөг тайлбарлахад таны давуу тал юу вэ?
5. Таны таамаглалаар энэ жилийн ДАШТ-д аль улс түрүүлэх вэ?

ЭНХБОЛДБААТАРЫН АМАРСАЙХАН

  1. -Анх 1990 оны ДАШТ-ийг үзэж хөлбөмбөгт орсон. Түүнээс өмнө ах нарын яриаг их шимтэн сонсдог байлаа. Тэр ч бүү хэл Марадона гэдэг ганц л амны уншлагатай байсан. Тэр хүнийг 1990 оны ДАШТ-ээр анх харж билээ.

  2. -Голландын шигшээ багийг дэмждэг. Харамсалтай нь энэ жилийн тэмцээнд оролцохгүй.

  3. -Роберто Бажио. Харин энэ удаагийн ДАШТ-ээр Мессигээ л харна даа.

  4. -Костюм пиджак өмсдөг. /инээв. сурв/

  5. -Герман, Францын аль нэг нь түрүүлэх байх.

Хуваалцах