Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Амартүвшин Испанийн нэрт дуурийн дуучин Пласидо Доминготой хамтарна

Тодруулбал, ирэх арванхоёрдугаар сарын 14,16-нд Испанийн хатан хаан Р.Софиягийн нэрэмжит Валенсиа дуурийн театрын тайзнаа Ж.Вердийн “Набуко” дуурьт тоглох гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Амартүвшин Испанийн нэрт дуурийн дуучин Пласидо Доминготой хамтарна
Э.Амартүвшин Испанийн нэрт дуурийн дуучин Пласидо Доминготой хамтарна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшин Испанийн нэрт дуурийн дуучин, маэстро Пласидо Доминготой хамтран тоглох нь ээ.

Тодруулбал, ирэх арванхоёрдугаар сарын 14,16-нд Испанийн хатан хаан Р.Софиягийн нэрэмжит Валенсиа дуурийн театрын тайзнаа Ж.Вердийн “Набуко” дуурьт тоглох гэнэ.

Э.Амартүвшингийн хувьд тун удахгүй Италийн хамгийн эртний тайз болох Веронагийн задгай театрын тайзнаа Испанийн дуурийн дуучин Пласидо Домингогийн дуурийн урлагт хүчин зүтгэсэн 50 жилийн ойн томоохон арга хэмжээнд оролцох юм байна.

Энэ сарын 21-нд болох дээрх арга хэмжээнд дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Пласидо Доминго, Анна Нетребко зэрэг дуурийн одод оролцох бөгөөд дэлхийн шилдэг 80 дуурийн гоцлол дуучид гурван сарын турш чуулах ажээ.

Хуваалцах