Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Ариунболд их дуулгаас мөнгөн медаль хүртлээ

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн их дуулга арваннэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Ариунболд их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
Э.Ариунболд их дуулгаас мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн их дуулга арваннэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болж байна.

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар нарын удирдлага дор нийт 15 тамирчин оролцож байгаа ба өчигдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Ариунболд шигшээ барилдаанд ОХУ-ын жүдоч ДАШТ-ийн хүрэл медальт Блиевт вазари үнэлгээгээр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.

Өнгөрсөн жилийн тус тэмцээнээс Л.Сосорбарам мөнгөн медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах