Э.Ариунтунгалаг дугуйт цанын Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
Мэдээллийн алба

Тайландын Пэтчабури мужийн Кэнг Крачан уралдааны замд (Kaeng Krachan Circuit) 2026 оны аравдугаар сарын 3-7-ны өдрүүдэд Олон улсын цанын холбооноос (FIS) түүхэндээ анх удаа зохион байгуулсан Дугуйт цанын Ази тивийн аварга шалгаруулах албан ёсны анхны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Ази тивийн 14 орны 90 гаруй шилдэг тамирчид хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер, дэслэгч Энхбаярын Ариунтунгалаг гайхалтай хурдалж, мөнгөн медаль хүртсэн байна.

Монголын баг тамирчид тэмцээний эхний өдрийн 12.5 км-ийн ганцаарчилсан гараатай тэшилтийн зайн уралдаанд IV байрт орсон.


















