Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Батмагнай, Б.Түмэндэмбэрэл нар начин цолоо баталлаа

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнай Улсын заан Д.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Батмагнай, Б.Түмэндэмбэрэл нар начин цолоо баталлаа
Э.Батмагнай, Б.Түмэндэмбэрэл нар начин цолоо баталлаа. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнай Улсын заан Д.Хүдэрбулгаар, Булган аймгийн Орхон сумын харьяат, Улсын начин Б.Түмэндэмбэрэл Улсын заан С.Сүхбатаар тус тус тав давж, Улчин начин цолоо батлан, Төрийн их баяр наадамдаа шөвгөрлөө.

Мөн тус барилдаанд тунаж барилдсан Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын начин Л.Энхсаруул Улсын харцага Б.Цэдэнсодномыг өвдөг шороодуулж, Улсын начин цолоо батлан шөвгөрлөө.

Хуваалцах