Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Бэхбаяр Азийн спортын наадмын аварга боллоо

Азийн наадмын чөлөөт бөхийн 57 кг-ийн жинд барилдсан ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Бэхбаяр алтан медалийн төлөө БНАСАУ-ын бөх Кан Кум Сонг-той барилдаж, онооны илт давуугаар ялалт байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Э.Бэхбаяр Азийн спортын наадмын аварга боллоо
Э.Бэхбаяр Азийн спортын наадмын аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Азийн наадмын чөлөөт бөхийн 57 кг-ийн жинд барилдсан ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Бэхбаяр алтан медалийн төлөө БНАСАУ-ын бөх КанКумСонг-той барилдаж, онооны илт давуугаар ялалт байгууллаа.

Тэрээр энэ удаад тойрогтоо Тажикстан, Өмнөд Солонгос, Узбекистаны бөхчүүдийг оноогоор илүүрхэн ялж, хагас финалд Ираны бөхтэй учраа таарч 2:8-аар ялалт байгуулан, алтан медалийн төлөө барилдахаар болсон юм. Тэрээр ийнхүү тус наадамд жиндээ аваргалж, Азийн спортын 18-р их наадамд оролцож байгаа манай баг тамирчдын медалийн салхийг хагаллаа.

Азийн спортын их наадмын чөлөөт бөхийн 97 кг-ын жинд барилдсан спортын мастер, Үндэсний шигшээ багийн тамирчин Ө.Батзул эхний тойрогт Узбекистаны бөх Алментай Бакдаулетыг ялсан ч, дараагийн тойрогт БНСУ-ын бөхөд ялагдаж, энэ удаагийн тэмцээнээ өндөрлөв.

Мөн тус наадмын чөлөөт бөхийн 65 кг-ын жинд өрсөлдсөн Азийн АШТ-ний хошой хүрэл медальт тамирчин Б.Батмагнай эхний тойрогтоо Непалын бөх ЯдовСарожийг 10:0, дараагийн тойрогт Умард Солонгосын бөх КимКукГванг-ийг 4:3-аар тус тус ялсан ч, хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөхтэй учраа тааран ялагдал хүлээлээ. Тус жинд Энэтхэгийн бөх БажрангБажранг алтан медаль хүртсэн байна.

Чөлөөт бөхийн 74 кг-ын жинд зодоглосон ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2010 оны Азийн наадмын аварга Г.Мандахнаран тойрогтоо БНХАУ-ын бөх ВуВэй-г 4:8-аар ялж, дараагийн тойрогт Японы бөхтэй учраа таарч, ялагдал хүлээснээр энэ удаагийн тэмцээнээ өндөрлөв.

Чөлөөт бөхийн 86 кг-ын жинд барилдсан Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн таван барилдаан хийж хүрэл медаль хүртлээ.
Тэрээр БНХАУ-ын Би Шенфенг, 1/8 шигшээд Туркменистаны Азат Гажиев нарыг тус бүр цэвэр, шөвгийн наймд “Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Узбекистаны Рашид Курбановыг 6:2-оор ялсан ч хагас шигшээд олимп, дэлхийн аварга Ираны Хассан Язданид оноогоор (2:12) цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Паван Кумарыг 8:1-ээр ялсан юм.

Хуваалцах