Э.Бэхбаяр, Б.Хатантуул, Б.Цэцэгбаяр нар Болгарт хүч үзнэ
55 дахь удаагийн энэхүү тэмцээнд 40 гаруй орны 500-аад тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Мэдээллийн алба

Болгарын Русе хотод Дан Колов болон Никола Петровын нэрэмжит олон улсын уламжлалт чөлөөт бөхийн тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болно.
55 дахь удаагийн энэхүү тэмцээнд 40 гаруй орны 500-аад тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Тэмцээн чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй, сонгомол бөхийн нийт 24 жинд болох юм. Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, эмэгтэйчүүдийн 55 кг-д Б.Хатантуул, 75 кг-д Б.Цэцэгбаяр нарын гурван тамирчин оролцоно.


















