Э.Бэхбаяр Дан Коловын нэрэмжит тэмцээнээс хоёр дахь алтан медалиа хүртлээ
56 дахь удаагийн тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр өнгөрсөн жил мөн алтан медаль хүртэж байв. Ингэснээр тэрбээр Дан Коловт түрүүлсэн Монголын 11 дэх бөх боллоо.
Мэдээллийн алба

Болгарын Русе хотноо болсон Дан Коловын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр алтан медаль хүртлээ.
56 дахь удаагийн тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр өнгөрсөн жил мөн алтан медаль хүртэж байв. Ингэснээр тэрбээр Дан Коловт түрүүлсэн Монголын 11 дэх бөх боллоо.
Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар З.Ойдов 1971, Х.Баянмөнх 1974, ардын багш Д.Сэрээтэр 1968, гавьяат тамирчин Ц.Нацагдорж 1976, А.Энхээ 1988, О.Пүрэвбаатар 1998, Б.Наранбаатар 2002, Ц.Энхжаргал 2010, О.Бурмаа 2012, 2014 онд тус тус аваргалж байв.


















