Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Бэхбаяр эхний тойрогтоо илүүрхэж байгаад ялагдлаа /бичлэг/

Манай тамирчин эхний тойрогт 3:0 харьцаагаар илүүрхсэн. Гэвч дараагийн тойрогт өрсөлдөгчдөө нэг оноо алдсан. Ийнхүү цаг дуусахаар таван секунд дутуу байхад Синегалийн бөх даруй хоёр оноо авч, ялалтын эхлэлээ авлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Бэхбаяр эхний тойрогтоо илүүрхэж байгаад ялагдлаа  /бичлэг/
Э.Бэхбаяр эхний тойрогтоо илүүрхэж байгаад ялагдлаа /бичлэг/. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” олимпийн наадам 14 дэх өдрөө үргэлжилж байна. Чөлөөт бөхийн хувьд дөнгөж сая эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болов. Үүнд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр Синегалийн бөхтэй таарч барилдсан ч харамсалтайгаар ялагдлаа.

Манай тамирчин эхний тойрогт 3:0 харьцаагаар илүүрхсэн. Гэвч дараагийн тойрогт өрсөлдөгчдөө нэг оноо алдсан. Ийнхүү цаг дуусахаар таван секунд дутуу байхад Синегалийн бөх даруй хоёр оноо авч, ялалтын эхлэлээ авлаа.

Уг нь манай улсын тамирчин туршлага, бяр, авьяасаар илүү байсан. Харамсалтай нь хэтэрхий хайнга барилдлаа. Дэвжээний дэргэд түүний дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатар амаа барьж, ихэд харамссанаа илэрхийлэв.

Хуваалцах