Э.Бэхбаяр, Г.Нандинзаяа нарт хүндэтгэл үзүүлэв
Үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, “Хүч” спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх болон бусад албаны хүмүүс оролцов.
Мэдээллийн алба

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадамд амжилттай оролцсон цагдаагийн байгууллагын тамирчдаа өчигдөр хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Спортын наадмын бөхийн чөлөөт барилдааны эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд аваргалсан Монгол Улсын гавьяат тамирчин, “Хүч” спорт хорооны туслах дасгалжуулагч Э.Бэхбаяр, мөн наадмын урт бууны 10м эмэгтэй дасгалд хүрэл медаль хүртэж, буудлагын 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд түрүүлсэн Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын цагдаа, ОУХМ Г.Нандинзаяа нарт хүндэтгэл үзүүлсэн юм.