Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Бэхбаярын барилдаан Унгарын мөнгөн зоосонд мөнхлөгджээ

Э.Бэхбаяр Лас Вегас-2015, Парис-2017 ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын шилдэг тамирчдын нэг билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Бэхбаярын барилдаан Унгарын мөнгөн зоосонд мөнхлөгджээ
Э.Бэхбаярын барилдаан Унгарын мөнгөн зоосонд мөнхлөгджээ. Зураг: МҮОНРТ

Унгарын Будапешт хот энэ намар бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ийг хүлээн авч, амжилттай зохион байгуулсан билээ.

Тэгвэл “Будапешт-2018” чөлөөт бөхийн ДАШТ-нд зориулсан 50 форинтийн мөнгөн зоосыг саяхнаас гүйлгээнд гаргасан бөгөөд эл зоосонд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаярын “Парис-2017” ДАШТ-д хийсэн шилдэг барилдаан, мэхийг мөнхөлжээ.

Э.Бэхбаяр Лас Вегас-2015, Парис-2017 ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын шилдэг тамирчдын нэг билээ.

Хуваалцах