Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Даваанасан ААШТ-ий 72 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ

ААШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Монголын тамирчид дөрвөн мөнгө, таван хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүлэв.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Даваанасан ААШТ-ий 72 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ
Э.Даваанасан ААШТ-ий 72 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн цэргийн спортын наадмын хүрэл, Цэргийн ДАШТ-ий мөнгө, Иван Ярыгиний “Алтан Гран-при”-ийн хошой мөнгө, хүрэл медальт “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энх-Амарын Даваанасан өчигдөр ААШТ-ий 72 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр тойргийн сүүлийн барилдаанд Энэтхэгийн Никиг 5:2-оор ялж шагналын тавцанд зогсохоор болсон. Э.Даваанасангийн медалийн өнгө өөр байх бүрэн боломжтой байсан бөгөөд алтан медаль хүртсэн Казахстаны Жамила Бакбергеновад 3:3-аар, мөнгөн медаль хүртсэн Японы Сүмирэ Ниикүрад 6:6-гаар дийлдсэн юм.

Сонирхуулахад, ААШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Монголын тамирчид дөрвөн мөнгө, таван хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүлэв.

Хуваалцах