Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Даваанасан Хятадын бөхийг яллаа

Өчигдөр эмэгтэйчүүдийн барилдаан эхэлж, манай улсын баг нэг мөнгөн медаль хүртсэн. Харин өнөөдөр эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаан явагдана.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Даваанасан Хятадын бөхийг яллаа
Э.Даваанасан Хятадын бөхийг яллаа. Зураг: МҮОНРТ

Казахстаны Астана хотод энэ сарын 9-14-ны хооронд чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ.

Өчигдөр эмэгтэйчүүдийн барилдаан эхэлж, манай улсын баг нэг мөнгөн медаль хүртсэн. Харин өнөөдөр эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаан явагдана.

72 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Энх-Амарын Даваанасан Хятадын Qian JIANG-тай таарлаа. Эхний үед 3:6 ялагдсан манай улсын бөх хоёрдугаар үед санаачилгыг гартаа авсан. Дараалан оноо авсаар 40 секунд дутуу байхад ард нь гарч хоёр оноо, мэх хийж дэвжээнээс гарган, 9:6 ялалт байгууллаа. Казахстаны Zhamila BAKBERGENOVA-тай барилдана.

Хуваалцах