Э.Даваанасан ялагдах эрхгүй
Тэдний барилдаан тун хүнд, сонирхолтой болсон ч 6:6-гаар бүхэл онооны чанараар харамсалтай ялагдлаа.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Азийн АШТ-ий дөрөв дэх өдөр буюу өнөөдөр 72 кг-д барилдаж буй ОУХМ Э.Даваанасан хоёрдугаар тойргийн барилдаанаа Японы 19 настай залуу тамирчин Сүмирэ Ниикүратай хийв.
Тэдний барилдаан тун хүнд, сонирхолтой болсон ч 6:6-гаар бүхэл онооны чанараар харамсалтай ялагдлаа.
Хоёр хүчтэй өрсөлдөгчдөө дараалан ялагдаад буй Э.Даваанасан Узбекистаны Светлана Окназарова, Энэтхэгийн Никки нарыг заавал ялж байж хүрэл медаль дээр бууна.
Хуваалцах


















