Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Дөлөө Бишкекийн дэвжээнээс хүрэл медаль хүртжээ

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Азийн АШТ-д эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд зодоглосон “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Эрдэнэбилэгийн Дөлөө хүрэл медалийн эзэн болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Дөлөө Бишкекийн дэвжээнээс хүрэл медаль хүртжээ
Э.Дөлөө Бишкекийн дэвжээнээс хүрэл медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Азийн АШТ-д эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд зодоглосон “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Эрдэнэбилэгийн Дөлөө хүрэл медалийн эзэн болжээ.

Тэрбээр тойргийн сүүлийн барилдаанаа энэ сарын эхээр Алматыд болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд түрүүлсэн Энэтхэгийн бөх Амантай хийж 3:13-аар ялагдсанаар хүрэл медалийн тавцанд зогссон байна.

Сонирхуулахад, Э.Дөлөө Бишкекийн дэвжээнээс “U23” ангилалд Монголын эрэгтэй бөхчүүдийн анхны медалийг авчээ.

Хуваалцах