Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Энхбаяр Тусгай олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

14 дэх медалийг 100 метрийн гүйлтийн төрөлд Э.Энхбаяр хүртлээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Энхбаяр Тусгай олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ
Э.Энхбаяр Тусгай олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Монголчууд Тусгай олимпийн Зуны 15 дугаар наадамд урам зориг, эрч хүч дүүрэн оролцож байна. Манай багийн 14 дэх медалийг 100 метрийн гүйлтийн төрөлд Э.Энхбаяр хүртлээ. Тэрбээр 200 метрийн төрөлд алтан медалийн болзол хангасан ч харамсалтай шалтгаанаар хасагдсан. Тэгвэл энэ удаа амжилтаа бататгаж, мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр 15 настай, Хөвсгөлөөс сонгогдож Монголын Тусгай олимпийн багийн гишүүн болсон юм.

Тусгай олимпод оролцож буй Монголын багийн медалийн амжилт:

Алт

Э.Элбэрэлт – 25 метрийн мэлхий сэлэлт

Х.Балжинням – 100 метрийн гүйлт

Мөнгө

Т.Балданхайням – жүдо

У.Нинжбадам – ширээний теннис

Б.Амарболд – ширээний теннис

Э.Билгүүн – жүдо

Э.Энхбаяр – 100 метрийн гүйлт

Хүрэл

Ө.Амарсанаа – жүдо

Э.Бямбажаргал - жүдо

Б.Амарсанаа – бочче

Х.Балжинням – бөөрөнцөг шидэлт

Б.Мягмарнаран – бадминтон

Э.Энхтуул – бочче

Хуваалцах