Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Э.Энхтамир хүндийн өргөлтийн ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Тэрбээр огцом өргөлтөөр 86, 89, 92 кг-ыг өргөсөн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Энхтамир хүндийн өргөлтийн ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Э.Энхтамир хүндийн өргөлтийн ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Бахрейн улсын Манама хотод өчигдөр эхлэлээ. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тус тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Э.Энхтамир огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр огцом өргөлтөөр 86, 89, 92 кг-ыг өргөсөн байна.

Ташрамд дуулгахад, тус тэмцээний 71 кг-ын жинд Г.Анужин, 76 кг-д Д.Дархижав өрсөлдөх бол гавьяат тамирчин М.Анхцэцэг энэ сарын 14-нд тэмцээндээ орно.

Хуваалцах