Э.Гүр-Аранз сувилалд хэвтжээ
“Анод” банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдан шүүхээс хорих ял сонссон “Анод” банкны ТУЗ-ын гишүүн асан Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Л.Уламбаяр нар ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр ангид, харин Н.Даваа Багануур дахь хорих 427 дугаар ангид ял эдэлж байгаа.
Мэдээллийн алба

“Анод” банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдан шүүхээс хорих ял сонссон “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн асан Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Л.Уламбаяр нар ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр ангид, харин Н.Даваа Багануур дахь хорих 427 дугаар ангид ял эдэлж байгаа.
Хэргийг сануулбал, Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр, Л.Уламбаяр нарыг банкны үйл ажиллагааг хууль бусаар явуулсан, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж онц их хэмжээний хохирол иргэд, байгууллагад учруулсан гэм буруутайд тооцож ял эдлүүлэх шийдвэрийг шат шатны шүүхээс гаргасан билээ.
Шийдвэрийн дагуу Л.Уламбаярт 2.3 жил, ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранзад дөрвөн жил, Н.Даваад хоёр жил, Энхтөрд дөрвөн жил, зээлдэгч н.Гантулгад 2,1 жилийн ял оноосон юм.
Тэгвэл 409 дүгээр ангид ял эдэлж байсан Э.Гүр-Аранзын биеийн байдал муудаж, “Тахир соёот” дахь ялтнуудын сувилалд шилжжээ.


















