Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Лхагвадулам Гиннесийн номонд нэрээ мөнхөлнө

Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн сурагч Э.Лхагвадулам Хонконгод болсон 27 дахь удаагийн ой тогтоолтын ДАШТ-нээс зураг дээрх медалуудаа хүртжээ. Олон улсын Их Мастер, өнгөрсөн оны Өсвөрийн дэлхийн аварга, Монголын оюун ухааны академи, Ажнай корпорацийн тамирчин тэрбээр энэ жилийн ДАШТ-д 10 төр

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Лхагвадулам Гиннесийн номонд нэрээ мөнхөлнө
Э.Лхагвадулам Гиннесийн номонд нэрээ мөнхөлнө. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн сурагч Э.Лхагвадулам Хонконгод болсон 27 дахь удаагийн ой тогтоолтын ДАШТ-нээс зураг дээрх медалуудаа хүртжээ. Олон улсын Их Мастер, өнгөрсөн оны Өсвөрийн дэлхийн аварга, Монголын оюун ухааны академи, Ажнай корпорацийн тамирчин тэрбээр энэ жилийн ДАШТ-д 10 төрлийн дараах нийлбэр оноогоор Өсвөрийн дэд аварга болсноос гадна тэмцээний "Хоёртын тоолол" төрөлд 30 минутад 5597 цифр цээжлэн алдаагүй санаснаар Олон улсын Их мастер, Н.Энхшүрийн (5445 цифр) эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож 2018 оны Геннисийн номонд бичигдэхээр боллоо.

Сонирхуулахад, Ой тогтоолтын спортоор гурав дахь жилдээ хичээллэж буй, 16 настай Э.Лхагвадуламаас өмнө Монгол Улсаас Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын ихэр тамирчин өөрсдийн шинэчилсэн дэлхийн рекордоо Гиннесийн номонд бичүүлж байв.

Хуваалцах