Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Нямсүрэн улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Тэрбээр өмнөх рекорд амжилтыг 147.5 кг-аар эзэмшиж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Нямсүрэн улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
Э.Нямсүрэн улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Зураг: МҮОНРТ

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны классик пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн болов.

Тэмцээнд 18 аймаг, есөн дүүргийн 300 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд “Могул” клубын тамирчин Э.Нямсүрэн таталтын төрөлд 151 кг-ыг өргөснөөр энэ жингийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Тэрбээр өмнөх рекорд амжилтыг 147.5 кг-аар эзэмшиж байв.

Хуваалцах