“Э.Оюун 100 жил” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
Энэ хүрээнд Э.Оюуны С.Нинжбадгартай хамтран бичсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа толилуулсан билээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, эрдэмтэн, зохиолч, найруулч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй.
Энэ хүрээнд Э.Оюуны С.Нинжбадгартай хамтран бичсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа толилуулсан билээ.
Тэгвэл өчигдөр энэхүү ойд зориулсан “Амьдрал уран бүтээл” үзэсгэлэн Монголын театрын музейд болсноос гадна “Э.Оюун 100 жил” хүндэтгэлийн арга хэмжээ мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн тоглолт УДЭТ-ын тайзнаа үргэлжилсэн юм.


















