Э.Оюунболд арслан Дагестаны бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийлээ
Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид ОХУ-ын Хасавюрт хотын бэлтгэлийн баазад Дагестаны бөхчүүдтэй 10 гаруй хоног хамтарсан бэлтгэл хийлээ. Эл бэлтгэлд "Цастын барс" клубийн дасгалжуулагч, спортын мастер Д.Батнямын удирдлага дор 11 бөх хамрагдсан.
Мэдээллийн алба

Тэднээс энэ сарын эхээр Хойд Осетийн “Аланы” тэмцээнд зодоглосон гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Н.Насанбуян, М.Лхагвагэрэл, Г.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ, спортын мастер Б.Наранболд, Б.Баасанжаргал нарын долоон тамирчин өнөөдөр нутагтаа ирэх юм байна.
Харин “Цастын барс” клубийн бөх С.Нямдаваа, улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Э.Отгонтөгс, залуу тамирчин Ганбаатар нар ирэх он хүртэл Дагестаны тамирчидтай хамтарсан бэлтгэлээ үргэлжлүүлнэ.