Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоов

Тэрбээр энэ амжилтаараа алтан медаль хүртэж, хэвтээ шахалтын Монгол Улсын бүх жингийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоов
Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоов. Зураг: МҮОНРТ

Монголын пауэрлифтингийн хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд боллоо.

Гурав дахь удаагийн тэмцээний 105 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ 236 кг-ыг шахсан нь Монголд өмнө нь гараагүй амжилт болжээ.

Тэрбээр энэ амжилтаараа алтан медаль хүртэж, хэвтээ шахалтын Монгол Улсын бүх жингийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов.

Мөн 105 кг-ын жингийн ангилалд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон амжилт үзүүлжээ.

Хуваалцах