Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-оос гурав дахь алтан медиалаа хүртлээ
Энэ жинд Киргизстаны Жаргалбек Оросбаев 200 кг-ыг өргөж мөнгө, нутгийн тамирчин Абдалла Алнакби 185 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл медаль хүртжээ.
Мэдээллийн алба

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Ес дэх удаагийн тус тэмцээнд 40 орны 400 орчим тамирчин оролцсон юм.
Тус тэмцээний 97 кг-ын жинд өрсөлдсөн олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртэв. Тэрбээр 220 кг өргөснөөр, гурав дахь удаагаа “Дэлхийн цом”-д түрүүлж байна.
Манай тамирчны хувьд өнгөрсөн оны гуравдугаар сард Арабын Ээгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдсан пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн билээ.
Мөн оны тавдугаар сард Унгар Улсын Эгер хотноо болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд гайхалтай амжилт үзүүлж, мөн алтан медалийн эзэн болсон юм.
Энэ жинд Киргизстаны Жаргалбек Оросбаев 200 кг-ыг өргөж мөнгө, нутгийн тамирчин Абдалла Алнакби 185 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл медаль хүртжээ.


















