Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ
Түүний жинд Мексикийн Кастилло 236 кг-аар алтан медаль хүртсэн бол Укрианы тамирчин Крюков Антон 235 кг-аар хүрэл медалийн эзэн болсон байна.
Мэдээллийн алба

Пара паэурлифтингийн ДАШТ Мексик Улсын Мехико хотноо өчигдөр эхэллээ. Дөрвөн жилд нэг удаа болдог пауэрлифтингийн тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 107 кг, эмэгтэйчүүдийн 86 кг-ын медальтнууд тодорлоо.
Эрэгтэйчүүдийн 107 кг-д өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ 235 кг хүндийг өргөснөөр мөнгөн медаль хүртлээ.
Түүний жинд Мексикийн Кастилло 236 кг-аар алтан медаль хүртсэн бол Укрианы тамирчин Крюков Антон 235 кг-аар хүрэл медалийн эзэн болсон байна.
“Рио-2016” паралимпийн наадамд 86 кг-д өрсөлдөн хүрэл медаль хүртэж байсан Э.Содномпилжээ энэ жилээс жин өгсөн 107 кг-д хүчээ үзэж байна. Түүний хувьд энэ жил Дэлхийн цомын аварга болсон билээ.
Э.Содномпилжээ энэ удаагийн ДАШТ-д Монголын Паэурлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын хамт Мексик Улсыг зорьсон юм.
Мексик хотноо болж буй пара паэурлифтингийн ДАШТ энэ сарын 7-нд өндөрлөнө.


















