Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Э.Тэмүүжин өнөөдөр ОХУ-ын тамирчинтай алтан медалийн төлөө тоглоно

Түүний хувьд 2016 оны залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Тэмүүжин өнөөдөр ОХУ-ын тамирчинтай алтан медалийн төлөө тоглоно
Э.Тэмүүжин өнөөдөр ОХУ-ын тамирчинтай алтан медалийн төлөө тоглоно. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын нийслэл Москва хотод пүүл биллиардын залуучуудын ДАШТ болж байна.

Тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин оролцсоноос Э.Тэмүүжин хүрэл медалийн болзол хангалаа. Ингэснээр тэрбээр ДАШТ-ий хос медальтан болж байна.

Түүний хувьд 2016 оны залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан юм. Э.Тэмүүжин өнөөдөр Улаанбаатарын цагаар 20:00-д ОХУ-ын тамирчин Ф.Горсттой алтан медалийн төлөө тоглоно.

Хуваалцах