Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Цэндбаатар энэ сарын 31-нд мөнгөн медалийн төлөө тулалдана

Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг-д оролцож буй Риогийн олимпод V байрт шалгарсан Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө Туркменистаны тамирчин И.Хурсандыг илт давуу буюу 5:0-ээр ялав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Цэндбаатар энэ сарын 31-нд мөнгөн медалийн төлөө тулалдана
Э.Цэндбаатар энэ сарын 31-нд мөнгөн медалийн төлөө тулалдана. Зураг: МҮОНРТ

Азийн 18 дахь удаагийн наадмын боксын төрөлд өрсөлдөж буй тамирчдаас өчигдөр хоёр нь хүрэл медалийн төлөө тоглов.

Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг-д оролцож буй Риогийн олимпод V байрт шалгарсан Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө Туркменистаны тамирчин И.Хурсандыг илт давуу буюу 5:0-ээр ялав.

Тэрбээр энэ сарын 31-нд мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын боксчин Жун Шантай өрсөлдөнө. Сонирхуулахад, Инчоны Азийн наадамд 60 кг-д түрүүлсэн олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай “Жакарта-Палембан-2018”-ыг өнжсөн юм.

Энэ өдөр хүрэл медалийн төлөө эрэгтэйчүүдийн 52 кг-д өрсөлдсөн “Жижиг Үүеэ” хочит Г.Ган-Эрдэнэ Тайландын боксчинд 3:2-оор ялагдан, тэмцээнээ дуусгав.

Хуваалцах