Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Цэндбаатар өнөөдөр хагас шигшээд үлдэх эрхийн төлөө тулалдана

Харин өчигдөр рингэнд гарч тулалдсан Б.Чинзориг болон Г.Баярхүү нар өрсөлдөгч нартаа хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Цэндбаатар өнөөдөр хагас шигшээд үлдэх эрхийн төлөө тулалдана
Э.Цэндбаатар өнөөдөр хагас шигшээд үлдэх эрхийн төлөө тулалдана. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын ДАШТ-ий жин тус бүрийн шөвгийн 8-д өрсөлдөх боксчид тодорлоо.

Манай улсаас өчигдөр гурван тамирчин рингэнд гарснаас Азийн наадам болон ААШТ-ий аварга Э.Цэндбаатар өрсөлдөгч Нидерландын боксчин Роланд Галосыг 5-0 харьцаатай ялж шөвгийн 8-д шалгараад байна.

Өнөөдөр хагас шигшээд үлдэх эрхийн төлөө Ирландын боксчин Курт Волкертой тулалдана. Хэрвээ өрсөлдөгчөө ялж чадвал медалийн болзол хангах учиртай.

Харин өчигдөр рингэнд гарч тулалдсан Б.Чинзориг болон Г.Баярхүү нар өрсөлдөгч нартаа хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн.

ОУХМ Б.Чинзориг тэмцээний гуравдугаар шатанд Хамтын Нөхөрлөлийн орнуудын наадмын мөнгөн медальт Энэтхэгийн Маниш Каушикт хожигдсон бол Г.Баяхүү Йорданы Зейд Еашашд хожигдон тэмцээнээ өндөрлүүлэв.

Хуваалцах