Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Өлзийбаатарын шинэ уран бүтээл “мэндэллээ”

Дуучин Э.Өлзийбаатар Хөвсгөл аймгийнх тул нутгийнхаа далай, Их уул хайрханыхаа дэргэд зураг авалтаа хийлгэжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Өлзийбаатарын шинэ уран бүтээл “мэндэллээ”
Э.Өлзийбаатарын шинэ уран бүтээл “мэндэллээ”. Зураг: МҮОНРТ

Дуучин Э.Өлзийбаатарын шинэ уран бүтээл “Бүүвэйн дууг миний ижий зохиосон” нэртэйгээр сонсогчдодоо хүрч эхэллээ.

Уг дууны шүлгийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар, аялгууг Цэн.Эрдэнэбат бичжээ.

Тус уран бүтээлийг “Интер групп интернешнл”-ийн захирал В.Баяржаргал дэмжиж ажиллахдаа ээждээ зориулсан аж.

Мөн дуучин Э.Өлзийбаатар ч ялгаагүй ижийдээ зориулсан нь хоёр сэтгэл нийлсэн бүтээл болсон гэхэд болно. Түүнчлэн В.Баяржаргал хүү Хангалынхаа хамт клипний зураг авалтад оролцсоноос гадна гол дүрд СУИС-ийн багш, соёлын тэргүүний ажилтан Б.Ганхүү тогложээ.

Клипийг “Logic film”-ийг хамт олон гүйцэтгэсэн бөгөөд зураг авалт Төв, Хөвсгөл аймагт хийгдсэн аж.

Дуучин Э.Өлзийбаатар Хөвсгөл аймгийнх тул нутгийнхаа далай, Их уул хайрханыхаа дэргэд зураг авалтаа хийлгэжээ.

Э.Өлзийбаатар нь 2013 онд СУИС-ийг төгссөн бөгөөд дуулах ур чадвараараа мэргэжлийнхнээс өндөр үнэлгээ авсан ирээдүйтэй уран бүтээлч юм.

Хуваалцах