Эдийн засгаа илүү тэлж чадвал төсвийн орлого нэмэгдэнэ
Засгийн газраас макро эдийн засгийг тогтворжуулах замаар валютын ханш, инфляцыг тогтворжуулахад анхаарч ажиллаж байна.
Мэдээллийн алба

Засгийн газраас макро эдийн засгийг тогтворжуулах замаар валютын ханш, инфляцыг тогтворжуулахад анхаарч ажиллаж байна.
Тухайлбал, боомтын шинэчлэлийн хүрээнд хилийн боомтуудын үйл ажиллагааг сэргээж, гарцыг нэмэгдүүлэн, хилээр нэвтрүүлэх явц сайжирсаар байна.
Уул уурхайн салбар, түүнийг дагасан тээвэр, худалдааны салбарын өсөлт болон эдийн засгийн идэвхжлийн нөлөөгөөр өнгөрсөн оны нэгдсэн төсвийн нийт орлого 24 орчим их наяд төгрөгт хүрч, 13 жилийн дараа буюу 2010 оноос хойш анх удаа төсөв, төлбөрийн тэнцэл хоёулаа ашигтай гарсан.
Цаашид ч төсвийн орлогыг нэмэгдүүлэх, уул уурхайн зэрэгцээ бусад салбарын өсөлтийг дэмжихэд бодлого зорилтоо чиглүүлж байна.
Сангийн яамны газрын дарга М.Санжаадорж ингэж ярилаа.
Mongolian National Radio · Эдийн засгаа илүү тэлж чадвал төсвийн орлого нэмэгдэнэ


















