Эдийн засгийг дэмжиж, төрийн албаны хариуцлагыг дээшлүүлэх эрх зүйн тохируулга хийнэ
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу чуулган 75-аас доошгүй өдөр хуралдана.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Улсын Их Хурлын Намрын ээлжит чуулган өчигдөр /2021.10.01/ нээлтээ хийлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу чуулган 75-аас доошгүй өдөр хуралдана. Энэ удаагийн Намрын чуулган хэд хэдэн онцлогтой.
Цар тахлын бодит сорилтой нүүр тулсан эдийн засаг агшиж, инфляц өссөн. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, гадаад, дотоод зах зээлийн түгжрэлийг давах эрх зүйн зохицуулалт хүлээгдэж байна. Намрын чуулганы талаарх мэдээллийг сэтгүүлч Т.Эрдэнэчимэг хүргэнэ.


















