Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эгч дүүс тоглолтоо хийнэ

Тоглолтод Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, “Классик жем” хамтлаг урилгаар оролцох гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эгч дүүс тоглолтоо хийнэ
Эгч дүүс тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Сонсогчиддоо нэрнийхээ өмнө “Эгч дүүс дуучин” хэмээгдэх болсон дуучин Б.Наранцогт, Б.Отгончимэг нарын хамтран бие даасан анхны “Сүүн залбирал” нэртэй тайлан тоглолт ирэх аравдугаар сарын 4-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Хүн бүрийн зүрхэнд эгшиглэж, аманд аялагддаг олон сайхан дуутай тэд “Униар татсан уулсын дээгүүр”, “Хонхны нулимс”, “Улаанбаатарт байгаа миний аавд”, “Анхны хайр” киноны дуу, “Энэ хүүхнүүд үү” киноны дуу, “Эцсийн тушаал”, “Бүүвэйн дуу” зэрэг дурсамж, дуртатгал сэргээсэн дуугаа гарган дүрсжүүлж амжсан чамгүй хөдөлмөрч гэдгээ харуулаад байна.

Тоглолтод Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, “Классик жем” хамтлаг урилгаар оролцох гэнэ.

Хуваалцах