Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Египетийн шинэ парламент анхны чуулганаа хуралдуулав

Египетийн хууль тогтоох шинэ байгууллага 2013 оны төрийн эргэлтээс хойш анхны чуулганаа хуралдууллаа. 2013 онд цэргийнхэн нь төрийн эргэлт хийсний дараа Египетийн өмнөх парламентыг татан буулгасан.

В.
В.Ариунчимэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Египетийн шинэ парламент анхны чуулганаа хуралдуулав
Египетийн шинэ парламент анхны чуулганаа хуралдуулав. Зураг: МҮОНРТ

Египетийн хууль тогтоох шинэ байгууллага 2013 оны төрийн эргэлтээс хойш анхны чуулганаа хуралдууллаа. 2013 онд цэргийнхэн нь төрийн эргэлт хийсний дараа Египетийн өмнөх парламентыг татан буулгасан. Өнгөрсөн оны 10-12 дугаар сарын хооронд болсон парламентын сонгууль Засгийн газрын аюулгүй байдлын хатуу бодлогыг дэмжигчдэд үнэмлэхүй ялалтыг авсан юм.

Өчигдөр болсон парламентын анхны чуулганаар үндсэн хуулийн мэргэжилтэд Али Абделаалыг парламентын даргаар сонгосон байна. Египетийн шинэ парламентын өмнө аюулгүй байдлын байгууллагуудад жагсаал цуглааныг хориглох эрх олгох, терроризмтой тэмцэх шалтгаанаар хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг хязгаарлах зорилготой хуулийг батлах хүндхэн сорилт хүлээж байгаа юм. Эдгээр хуулийн төслүүд ардчиллыг дэмжигч олон нийтээс шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.

Хуваалцах