“Эгшиглэхүй, дүрслэхүй” үзэсгэлгийн нээлт өнөөдөр боллоо
Үзэсгэлэнгийн онцлог нь хөгжмийн хичээлээр бүтээсэн сурагчдын хөгжмийн зохиолыг арт дизайны хөтөлбөрийг сонгон судалж байгаа сурагчид сонсоод өөрт төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ уран зургаар илэрхийлэх, хичээл хоорондын интеграц, уялдаа холбоог харуулсан байна.
Мэдээллийн алба

“Шинэ Эрин” олон улсын сургуулийн сурагчдын “Эгшиглэхүй, дүрслэхүй” уран бүтээлийн тайлан үзэсгэлгийн нээлт өнөөдөр боллоо.
Кембрижийн олон улсын IGCSE, AS/A төвшний хөтөлбөрийн хөгжим, арт дизайн хичээлийг сонгон суралцаж байгаа 9-12 дугаар ангийн сурагчдын уг бүтээлийн үзэсгэлэн Монгол арт галерейд болсон юм.
Үзэсгэлэнгийн онцлог нь хөгжмийн хичээлээр бүтээсэн сурагчдын хөгжмийн зохиолыг арт дизайны хөтөлбөрийг сонгон судалж байгаа сурагчид сонсоод өөрт төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ уран зургаар илэрхийлэх, хичээл хоорондын интеграц, уялдаа холбоог харуулсан байна.
Удирдсан багшаар “Шинэ Эрин” сургуулийн хөгжмийн багш Ш.Ариунчимэг, дүрслэх урлагийн багш Ч.Одпүрэв ажиллажээ.


















