"Эгшиглэнт говь" соёлын өдрүүд болж байна
Энэ сарын 6-нд Айраг сумын Соёлын өдрөөр эхэлсэн үйл ажиллагаа ирэх зургаадугаар сарын 18-нд Эрдэнэ сумын Соёлын өдрөөр өндөрлөнө.
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн ЗДТГ-аас “Нээлттэй Дорноговь” зорилтот жил, говийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойн хүрээнд "Эгшиглэнт говь" сум сурталчлах соёлын өдрүүд үйл ажиллагааг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
Энэ сарын 6-нд Айраг сумын Соёлын өдрөөр эхэлсэн үйл ажиллагаа ирэх зургаадугаар сарын 18-нд Эрдэнэ сумын Соёлын өдрөөр өндөрлөнө.
Соёлын өдрүүдээр тухайн сум өөрийн нутгийн онцлог байдал, аж ахуй нэгжийн танилцуулга, гар урлал соёлын үйлдвэрлэлийг олон нийтэд таниулан сурталчилж урлагийн тоглолт зохион байгуулж байна.


















