Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эгшиглэнт Хатанбулаг” яруу найргийн наадам болно

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд болох тус наадмын урьдчилсан шат энэ сарыг дуустал үргэлжилнэ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эгшиглэнт Хатанбулаг” яруу найргийн наадам болно
“Эгшиглэнт Хатанбулаг” яруу найргийн наадам болно. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Соёлын төвөөс ирэх сарын 14-нд “Эгшиглэнт Хатанбулаг” яруу найргийн наадам зохион байгуулахаар болжээ. Дорноговь аймгийн Хатанбулаг суманд болох тус наадмын урьдчилсан шат энэ сарыг дуустал үргэлжилнэ.

Тодруулбал, тус наадамд оролцох хүсэлтэй найрагчид говь нутаг, хүний сэтгэлийн нандин чанар болоод говийн хүний эрхэм онцлогийг нээн гэрэлтүүлсэн хоёр шүлгээ zulchimedtseren@yahoo.com, ariunjargalbandi@gmail.com хаяг руу илгээх бөгөөд дараагийн шатанд 15 найрагч шалгарна. Үүнээс тус наадмын тэргүүн найрагчийг өргөмжлөл, нэг сая төгрөг, дэд байр 800 мянга, гутгаар байр 500 мянга, тусгай байрын хоёр найрагчийг 200 мянган төгрөгөөр мялаах юм байна.

Хуваалцах