Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Эх орны цэрэг-2022" яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо

56 яруу найрагч шүлгэн хүлгээ сойж уралдуулснаас II шатны шалгаруулалтад шилдэг 26 яруу найрагч тэнцэж, Үлээвэр хөгжмийн яруу тунгалаг хөг эгшиг, 1939, 1945 оны дайнд оролцсон ангиудын байлдааны тугийн дор шүлэг найргаа уншжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эх орны цэрэг-2022" яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
"Эх орны цэрэг-2022" яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо. Зураг: МҮОНРТ

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жил, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүссэний 111 жил, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын түүхт 90 жилийн ойн хүрээнд "Эх орны цэрэг-2022" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа. 1989 оноос хойш зохиогдож байгаа тус наадамд энэ жил 56 яруу найрагч шүлгэн хүлгээ сойж уралдуулснаас II шатны шалгаруулалтад шилдэг 26 яруу найрагч тэнцэж, Үлээвэр хөгжмийн яруу тунгалаг хөг эгшиг, 1939, 1945 оны дайнд оролцсон ангиудын байлдааны тугийн дор шүлэг найргаа уншжээ.

Наадмын Ерөнхий шүүгчээр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, “Эх орны цэрэг” яруу найргийн анхны наадмын Тэргүүн шагналт, Жанжны сэлэмт яруу найрагч Дамбын Төрбат, шүүгчээр Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Цогдоржийн Бавуудорж, Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш, Утга зохиол судлаач, хэл бичгийн ухааны доктор Гончигийн Батсуурь, Батлан хамгаалахын сайдын Иргэний зөвлөлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дэд ерөнхийлөгч, "TV5" телевизийн ерөнхий редактор Өлзийбаярын Отгонбаатар нар ажилласан байна.

Жанжны сэлэмт найргийн наадмын тэргүүн байрт МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Э.Гантулга, дэд байрт “Болор цом” наадмын дэд байрын шагналт найрагч О.Цэнд-Аюуш, гутгаар байрт МЗЭ-ийн шагналт, "Болор цом"-ын эзэн Н.Гантулга, тусгай байрт МЗЭ-ийн шагналт В.Нэргүй нар тус тус шалгарчээ.

Хуваалцах