“Эх ундарга” ардын урлагийн их наадам болно
Ирэх сарын 1-нд “Корпорейт” зочид буудлын концертын их танхимд болох уг тоглолтод Монгол орноо тив дэлхийд сурталчилж буй “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн” хамтлаг өөрсдийн бүтээлээ толилуулах аж.
Мэдээллийн алба

Монгол Улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын найруулсан “Эх ундарга” ардын урлагийн их наадам болно.
Ирэх сарын 1-нд “Корпорейт” зочид буудлын концертын их танхимд болох уг тоглолтод Монгол орноо тив дэлхийд сурталчилж буй “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн” хамтлаг өөрсдийн бүтээлээ толилуулах аж.
Хүн төрөлхтний авъяас билгийн ширгэшгүй булаг нь Монгол язгуур урлаг байхыг бэлгэдэн "Эх ундарга" хэмээн нэрийдсэн эл тоглолт нь урлагаар дамжуулан соёлын өвөө хүүхэд залууст таниулж, Монгол түмний эв нэгдлийг бадраах, уран бүтээлчдээ дэмжих зорилготой аж.


















