ЕХБХ-ны "Лигийн хөгжлийн хөтөлбөр" сургалт эхэллээ
Уг сургалтыг өмнө нь Монголд Улсад хүрэлцэн ирж сургалт зааж байсан Европын хөлбөмбөгийн холбооны мэргэжилтнүүд болох Крис Милнес, Хестерин Де Рюс, Стюарт Ларман нар удирдан явуулж байгаа аж.
Мэдээллийн алба

МХБХ-ноос санаачлан Европын хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Лигийн хөгжлийн хөтөлбөр” сургалт өчигдөр нээлтээ хийжээ.
Тус сургалтын нээж МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нийт оролцогч нарт “Лигийн хөгжлийн хөтөлбөр” МХБХ-ны Урт хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан лиг болон клубүүдийг чадавхжуулах, хүний нөөцийг мэргэшүүлэхэд чиглэсэн сургалт болохыг онцолсон юм.
Тус сургалтад МХБХ-ны Моби дээд лиг, Эмэгтэйчүүдийн лиг, Футзалын дээд лиг, Нэгдүгээр лиг, Хоёрдугаар лигийн клубийн төлөөлөл оролцож байна.
Сонирхуулахад, Уг сургалтыг өмнө нь Монголд Улсад хүрэлцэн ирж сургалт зааж байсан Европын хөлбөмбөгийн холбооны мэргэжилтнүүд болох Крис Милнес, Хестерин Де Рюс, Стюарт Ларман нар удирдан явуулж байгаа аж.


















