Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эхний өдөр манай улсын боксчид нэг ялалт, хоёр ялагдалтай өндөрлүүллээ

Манай хүнд жингийн тамирчин Х.Бекнур Боснийн Босняктай таарсан ч мөрний гэмтлийн улмаас рингэнд гараагүй. Х.Энх-Амар 57 кг-д 2019 оны Балканы орнуудын аварга, 2022 оны Газрын дундад тэнгисийн орнуудын наадмын аварга, Токио олимпын наадмын оролцогч Туркийн Батухан Чифтчид шүүгчдийн саналаар 1:4 ялагд

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эхний өдөр манай улсын боксчид нэг ялалт, хоёр ялагдалтай өндөрлүүллээ
Эхний өдөр манай улсын боксчид нэг ялалт, хоёр ялагдалтай өндөрлүүллээ. Зураг: МҮОНРТ

Сонирхогчдын боксын ДАШТ энэ сарын 1-нээс 14-ны хооронд Узбекистаны нийслэл Ташкент хотод болж байна. Тэмцээнд 107 орны 538 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Өчигдөр эхний өдрийн тулаанууд явагдсан. Эхний өдрийн дараах байдлаар БНСУ-ын баг гурван тамирчин, Монгол, Туркменистан, Беларусь, Эсватинигаас хоёр, ӨАБНУ, Хойд Македони, Палестин, Энэтхэг, Сьерра-Леон, Тайланд, Афганистан, Хорват, АНЭУ, Ботсван, Япон, Хонконг, Пуэрто-Рико, Гана, Тайвань, Болгар, Азербайжан, Молдав, Нигери, Индонез, Зимбабве, Марокко, Грек, Герман, Фижи, Франц, Бурунди, Словени, Тонга улс тус бүр нэг боксчноо алдсан байна.

Манай хүнд жингийн тамирчин Х.Бекнур Боснийн Босняктай таарсан ч мөрний гэмтлийн улмаас рингэнд гараагүй. Х.Энх-Амар 57 кг-д 2019 оны Балканы орнуудын аварга, 2022 оны Газрын дундад тэнгисийн орнуудын наадмын аварга, Токио олимпын наадмын оролцогч Туркийн Батухан Чифтчид шүүгчдийн саналаар 1:4 ялагдлаа.

Харин 60 кг-д ОУХМ Т.Энхтөр Палестины Anas Sleiman Rihab-ыг 5:0 харьцаагаар илт давуу ялав. Дараагийн тойрогт 3-нд Доминиканы боксчин, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Панамерикийн наадмын хүрэл медальт де Ла Крузтэй өрсөлдөнө.

Хуваалцах