Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элчин сайд Д.Баярхүү Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг гардуулав

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү Казахстаны Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Шахрат Нурышевтэй 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр уулзаж,

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Д.Баярхүү Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг гардуулав
Элчин сайд Д.Баярхүү Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг гардуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү Казахстаны Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Шахрат Нурышевтэй 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулав.

Уулзалтын үеэр Элчин сайд Д.Баярхүү БНКазУ нь Монгол Улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг, Төв Азийн бүс нутаг дахь манай улсын чухал түнш орны нэг болохыг онцлон тэмдэглэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, дээд өндөр түвшний айлчлал, ирэх онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг олон асуудлаар санал солилцов.

Хуваалцах