Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элчин сайд Л.Болд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Бельгийн Цог Жавхлант Хаан Филиппт Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа орлоо.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Л.Болд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Элчин сайд Л.Болд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Бельгийн Цог Жавхлант Хаан Филиппт Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа орлоо.

Элчин сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Бельгийн Цог Жавхлант Хаан Филиппт уламжилж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд цаашид хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэл, боловсролын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр санал солилцов.

Бельгийн Цог Жавхлант Хаан Филипп Монголын Улсын Ерөнхийлөгчид болон нийт Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, хөгжил цэцэглэлийг ерөөв.

Хуваалцах