Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элчин сайд Ш.Алтангэрэл итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад хавсран суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл тус улсын Ерөнхийлөгч А.Лукашенкод энэ оны энэ сарын 16-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Ш.Алтангэрэл итгэмжлэх жуух бичгээ барив
Элчин сайд Ш.Алтангэрэл итгэмжлэх жуух бичгээ барив. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад хавсран суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл тус улсын Ерөнхийлөгч А.Лукашенкод энэ оны энэ сарын 16-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Мөн энэ өдөр Элчин сайдыг тус улсын Гадаад хэргийн сайд В.В.Макей хүлээн авч уулзав. БНБеларусь Улсын Гадаад хэргийн сайд Элчин сайдыг Жуух бичгээ барих гэж буйд нь баяр хүргэн хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд Элчин сайдын хувьд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэн цаашдын ажилд нь амжилт хүсч бүх талын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Элчин сайд Ш.Алтангэрэл хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд БН Беларусь Улсын Ерөнхий сайдын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал ихээхэн түлхэц өгсөнийг тэмдэглэн манай тал тус айлчлалын үеэр байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийн дотоод процедурыг дуусгасан тухай мэдээлэв. Түүнчлэн, уулзалтын үеэр Ш.Алтангэрэл, В.В.Макей нар хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Хуваалцах