Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсад тохиолдсон зудын гамшиг болон дэлхийн нийтийг хамарсан COVID-19 цар тахлын үед тусламж үзүүлж байсан улсуудын нэг нь Турк Улс юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа
Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа 2005 онд эхэлж байсан түүхтэй. Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян ноён Зафер Атешт Элчин сайдаар ажиллах хугацаандаа гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэж талархал илэрхийлсэн юм.

Монгол Улсад тохиолдсон зудын гамшиг болон дэлхийн нийтийг хамарсан COVID-19 цар тахлын үед тусламж үзүүлж байсан улсуудын нэг нь Турк Улс юм.

Цаашид Онцгой байдлын ерөнхий газар нь Турк Улсын Гамшиг, Онцгой байдлын удирдах газар (AFAD)-тай гамшгийн удирдлагын нэгдсэн систем, шинэ техник, технологи нэвтрүүлэх, Ойн ерөнхий газартай ойн түймэртэй тэмцэх сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах